"Хошуучлагч залуу" вакумжуулсан сургалтанд 200 гаруй залуус хамрагдлаа
2015-09-21 ЗАЛУУЧУУДЫН СПОРТЫН БАЙНГЫН ХОРОО
Админ 411

"Хошуучлагч залуу" вакумжуулсан сургалтанд 200 гаруй залуус хамрагдлаа

Монголын Залуучуудын Холбооноос "Хошуучлагч залуу" вакумжуулсан сургалтыг олон улсын хүүхдийн Найрамдал зусланд энэ сарын 19, 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Бүтцийн байгууллагынхаа гишүүд, тэргүүлэгчдийг чадавхижуулах, бүтээлч сэтгэлгээ, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохиосон уг сургалтад МЗХ-ны Үндэсний залуучуудын зөвлөл, залуучуудын асуудал эрхэлсэн 16 байнгын хороо, есөн дүүргийн залуучуудын холбоо, 21 аймгийн Улаанбаатар хот дахь Залуучуудын холбооны төлөөлөл болох 200 гаруй залуус оролцсон юм.

 Спортын байнгын хороог төлөөлөн Хорооны дарга Б.Батзориг, тэргүүлэгч гишүүн М.Сайнбаяр, Д. Пүрэв-Очир, нарийн бичгийн дарга Б.Очирбат, нарийн бичиг Э.Гантунгалаг нар оролцлоо.

Энэ удаагийн сургалт нь 9 дүүрэг, 16 байнгын  хорооны ажлыг уялдуулах, цаашдынхаа хамтран ажиллах нэгдсэн ойлголтыг бий болгож,  залуусын нэгдлийг бэхжүүлэх гүүр болж чадлаа.






Сэтгэгдэл ачааллаж байна ..